“COBRA GOLD” ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ САНСРЫН ОРОН ЗАЙ, ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ СУРГУУЛИЛТААР ӨРГӨЖИВ
Зүүн Өмнөд Азийн бүс нутагт 45 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон үндэстний “Cobra Gold” хамтарсан цэргийн сургуулилт энэ 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Тайландын Хаант Улсад болно. Хамтарсан цэргийн сургуулилттай холбогдуулан тайландын Зэвсэгт хүчний дарга, генерал Укрис Бунтанонда, мөн Америкийн Нэгдсэн Улсаас тус улсад суугаа Элчин сайд Шон К. О’Нейл нар мэдээлэл хийв. Тайландын Зэвсэгт хүчний дарга, генерал Укрис Бунтанонда-гийн мэдэгдсэнээр бүс нутаг болон үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тухайлбал дэвшилтэт техник, технологийн хурдтай хөгжил сансрын орон зайг орчин үеийн дайны талбар болгож байгаатай холбогдуулан энэ удаагийн “Cobra Gold 2026” хамтарсан цэргийн сургуулилтаар сансрын орон зай дахь ажиллагаа, цахим аюулгүй байдлыг сайжруулах сургуулилт нэмэгдсэн гэдгийг онцлон тэмдэглэв. Бүс нутгийн аюулгүй байдал, хүмүүнлэгийн болон гамшгийн үеийн тусламж үзүүлэх “Cobra Gold” хамтарсан цэргийн сургуулилтад дэлхийн 30 улсын 8,000 гаруй цэргийн албан хаагч оролцоно.
Эх сурвалж: Bangkok Post