БНХАУ-ЫН 15 ДАХЬ 5 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ТХУ-Д ЭРСДЭЛ БОЛОН БОЛОМЖ АВЧ ИРНЭ
БНХАУ-ын 15 дахь 5 жилийн төлөвлөгөө (2026-2030) Тайландын Хаант Улсын худалдаа, хөрөнгө оруулалтад томоохон нөлөө үзүүлэх аж. БНХАУ өндөр чанартай, байгальд ээлтэй, технологид суурилсан өсөлтөд тэмүүлж байгаа тул Тайландын Засгийн газар болон хувийн хэвшил үүнд дасан зохицох шаардлагатайг тус улсын Олон улсын худалдааг дэмжих газар анхааруулж байна. Өндөр өртөг бүхий бараа бүтээгдэхүүн болон цэвэр технологийн эрэлт БНХАУ-д нэмэгдэж байгаа нь шинэ боломж нээж байгаа боловч хямд өртөгт тулгуурласан үйлдвэрлэлийн салбарт ширүүн өрсөлдөөн бий болгож байна. Олон улсын худалдааг дэмжих газрын зүгээс ТХУ-ын Засгийн газрыг дэвшилтэт технологи, эко үйлдвэрлэлийг дэмжих замаар үндэсний өрсөлдөх чадвараа бэхжүүлэхийг уриалж байгаа аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчид зөвхөн үнээр өрсөлдөх бус, инноваци болон тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулах хэрэгтэйг зөвлөв. БНХАУ нь ТХУ-ын гол зах зээл хэвээр байх боловч амжилт ололт нь тус улсын бизнесийн стандарт, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах чадвараас шууд хамаарахыг Олон улсын худалдааг дэмжих газраас онцлов.
Эх сурвалж: Nation Thailand