ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС “AMAZING 5 ECONOMY” СТРАТЕГИ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тайландын Аялал жуулчлалын газар (Tourism Authority of Thailand)-ын дарга Тапаний Киатпайбүүл аялал жуулчлалын салбараас олох орлогыг энэ 2026 онд 3 их наяд тай баат буюу 95 тэрбум ам.долларт хүргэх зорилго бүхий “Amazing 5 Economy” стратегийг танилцуулав. Тэрбээр аялал жуулчлалын салбараас олох 3 их наяд тай баатыг 3/2-ыг гадаад жуулчдаас, харин үлдсэн 3/1-ийг дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар бүрдүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдэв. Түүнчлэн “Amazing 5 Economy” стратегийн хүрээнд энэ онд эрүүл мэнд, кино болон соёлын арга хэмжээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах, мөн тус улсын аялал жуулчлалын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр ажиллана гэж мэдэгдэв. Өнгөрсөн 2025 онд тус улс нийт 32.97 сая гадаад жуулчин хүлээн авч, 2.7 их наяд тай баат буюу 86 тэрбум ам.долларын орлого олсон аж.
Эх сурвалж: The Nation Thailand