images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ГАДААД УЛСЫН КИНО ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС ОЛОХ ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

МЭДЭЭ

2026-01-16

10

Тайландын Аялал жуулчлалын газар (Department of Tourism)-ын дарга Жатурон Пакдийванич-ийн мэдэгдсэнээр өнгөрсөн 2025 онд гадаад улсын 546 компани тус улсад кино зураг авалтаа хийж, тус улс гадаадын кино үйлдвэрлэлээс анх удаагаа 7.7 тэрбум тай баат буюу 245.4 сая ам.долларын орлого олов. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан тус газрын дарга Жатурон Пакдийванич гадаадын кино үйлдвэрлэлээс олох орлогыг энэ 2026 онд 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байгаа илэрхийлээд гадаадын кино үйлдвэрлэлээр дамжуулан тайландын соёл, амьдралын хэв маягийг дэлхий дахинд сурталчлан таниулах, улмаар ирэх 2027 оныг “Thailand FILMAZINGжил болгон зарлаж, тайландыг дэлхийн хэмжээний кино зураг авалт хийхэд тохиромжтой бүс нутгийн тэргүүлэх улс болгох чиглэлээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: The Nation Thailand