ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ҮЕЭР 580,000 ОРЧИМ ГАДААД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАВ
Тайландын Хаант Улс өнгөрсөн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 579,969 гадаад жуулчин хүлээн авсныг тайландын Нисэх буудлын газрын дарга Данай Руенгсон онцлон тэмдэглэв. Дээрх хугацаанд тайландад зорчсон гадаад жуулчдын дийлэнх буюу 145,800 нь тайландын Краби, 73,598 нь Удон Тани, 64,232 нь Кон Каен, 60,677 нь Сурат Тани, 43,501 нь Убон Ратчатани зэрэг мужид зорчсон бөгөөд эдгээр мужийн нисэх онгоцны буудал нийт 3,827 арилжааны нислэг хүлээн авсан байна. Тайландын Нисэх буудлын газрын дарга Данай Руенгсон шинэ оныг угтан тайландад зорчиж буй гадаад жуулчдын тоо 2024 оны мөн үетэй харьцуулахад 81.54 хувиар, нислэгийн тоо, давтамж 78.75 хувиар нэмэгдсэн нь тус улсын иргэний нисэхийн үйлчилгээ, стандарт сайжирсан, нисэх онгоцны буудал болон хот хоорондын дэд бүтэц хөгжиж, жуулчдын аюулгүй байдал хангагдсантай холбон тайлбарлав. Тэрбээр энэ онд тус улсын аялал жуулчлал болон иргэний нисэхийн салбарт сэргэлт бий болох өндөр хүлээлттэй байгааг онцлов.
Эх сурвалж: The Nation Thailand