images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН НИЙСЛЭЛ БАНГКОК ХОТ ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДҮГЭЭРТ, ПУКЕТ МУЖ ЗУРГААДУГААРТ ТУС ТУС ЭРЭМБЭЛЭГДЭВ

МЭДЭЭ

2026-01-09

37

Дэлхийд танигдсан “eDreams ODIGEO” аялал төлөвлөлтийн платформ энэ 2026 онд жуулчдын тус платформоор дамжуулан хамгийн их хайлт хийсэн дэлхийн 10 хотыг нэрлэв. Жагсаалтын нэгдүгээрт Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот, зургаадугаарт тус улсын Пукет муж эрэмбэлэгдсэн нь тайландын баялаг түүх, соёл, амьдралын хэв маяг, үндэсний хоол, худалдаа, дэд бүтэц, далайн эргийн амралтын газар, тэдгээрийн чанар, үйлчилгээ нэмэгдэж буйтай шууд холбоотой. Зарим судлаачдын үзэж байгаагаар дээрх жагсаалт нь тус улсыг зорих гадаад жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Жагсаалтыг дараахь байдлаар харуулав. Үүнд:

  • Бангкок (ТХУ),
  • Токио (Япон Улс),
  • Парис (БНФУ),
  • Лондон (ИБУИНХУ),
  • Нью-Йорк (АНУ),
  • Пукет (ТХУ),
  • Франкфурт (ХБНГУ),
  • Бали (Бүгд Найрамдах Индонези Улс),
  • Ром (БНИУ),
  • Мадрид (ИХУ), эдгээр болно.

Эх сурвалж: The Nation Thailand