images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭКСПОРТ ЭНЭ 2026 ОНД 2-4 ХУВИАР ӨСНӨ

МЭДЭЭ

2026-01-06

15

Тайландын Хаант Улсын Ачаа тээврийн үндэсний зөвлөл (Thai National Shippers’ Council)-ийн дарга Танакорн Касетсуван тус улсын экспорт энэ 2026 онд 2-4 хувиар өсч, экспортын өсөлт “энгийн” байдалд шилжинэ гэж мэдэгдэв. Тэрбээр экспортын өсөлт 5 хувиас доош байгаа нь дэлхийн эдийн засгийн орчинтой бүрэн нийцэж байгаа ба Ойрхи Дорнод, Өмнөд Ази болон Африк зэрэг шинээр гарч ирж буй  зах зээл, Бүс нутгийн эдийн засгийн түншлэл, Чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг хүчин зүйл нь тус улсын экспортод эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байгааг онцлон тэмдэглэв. Энэ 2026 онд хүнс, хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний аюулгүй байдалтай холбоотой бараа, бүтээгдэхүүн болон нэмүү өртөг өндөртэй аж үйлдвэр, тусгай зориулалтын бараа, бүтээгдэхүүний экспорт харьцангуй тогтвортой байх аж.

Эх сурвалж: The Nation