МАЛАЙЗ УЛС ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ХЯЗГААР ТОГТООХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
Өнгөрсөн Даваа гарагт Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг 5 жилээр тогтоож, дээд тал нь 2 удаа сонгох хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр энэхүү хуулийн төсөл нь түүний 2022 онд дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан бөгөөд Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг хязгаарласнаар авлигал, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Малайз Улсын Засгийн газар энэ онд Ерөнхий прокурорын албан тушаалыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн зохицуулалт, “Итгэмжлэгдсэн төлөөлөгч (Ombudsman)”-ийн тухай хууль, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, Парламентад өргөн барихаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Bangkok Post