images

САНГИЙН САЙД ЭКНИТИ 2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЖ, ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙГ 2 ХУВЬД ХҮРГЭХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭВ

МЭДЭЭ

2026-01-07

17

Сангийн сайд Экнити Нититанпрапас шинэ Засгийн газар байгуулагдахаас өмнөх шилжилтийн үеийн эдийн засгийн бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, 2026 онд өсөлтийг 2 хувьд хүргэх зорилго тавьж байгааг мэдэгджээ. Тэрбээр энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ өмнө нь батлагдсан, богино хугацаанд үр дүн өгөх “түргэн хэрэгжих” арга хэмжээнд тулгуурлаж, эдийн засгийг дэмжих бодлого баримтална гэдгийг онцолжээ. Тайландын Хаант Улсын эдийн засаг энэ онд дотоод болон гадаад орчны тодорхой бус байдлын улмаас өндөр эрсдэлтэй тулгарч байгаа бөгөөд парламентыг тарааж, ирэх 02 дугаар сарын 08-ний өдөр болох бүх нийтийн сонгуультай холбогдуулан санхүүгийн шинэ түлхэц үзүүлэх арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал байгааг дурджээ. Шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл одоогийн Засгийн газар эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэн удирдах бөгөөд энэ хугацаанд өмнө нь батлагдсан арга хэмжээг голлон хэрэгжүүлэх аж. Үүнд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх бодлого, мөн бага орлоготой зээлдэгчдэд зориулсан өрийн дарамтыг бууруулах арга хэмжээ багтаж буй.

Эх сурвалж: The Nation Thailand