images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2026-01-07

30

Тайландын Хаант Улсын Засгийн газар өнгөрсөн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Энэхүү хилээр нэвтрэх цахим хуудас нь өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад албан болон хувийн хэргээр зорчих бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчдийг тайландад зорчихоос гурван өдрийн өмнө “https://tdac.immigration.go.th” цахим холбоосоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх мэдээллээ оруулж, баталгаажуулсны дараа хил нэвтрүүлдэг.

Сүүлийн үед цахим орчинд “Тайландад зорчих гадаад улсын иргэдэд тайландын хилээр нэвтрэх цахим хуудсыг 10-50 ам.долларын хураамжтайгаар бөглөн өгч, саадгүй хил нэвтрүүлнэ” гэх агуулга бүхий цахим залилангийн шинжтэй зар нэмэгдэж, иргэдийн хувийн болон төлбөрийн картын мэдээллийг нь хууль бусаар олж авах тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон бусдыг цахим залилангийн хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргүүлнэ үү.

Тайландын хилээр нэвтрэх цахим хуудас нь “үнэ төлбөргүй” бөгөөд хилээр нэвтрэх цахим хуудсыг “https://tdac.immigration.go.th” холбоосоор нэвтэрч, мэдүүлнэ үү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСААС

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ