images

АНУ-ТАЙ ХУДАЛДААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛСЭЭР

МЭДЭЭ

2025-12-22

14

Тайландын Хаант Улс өдгөө түр Засгийн газартай байгаа хэдий ч АНУ-тай худалдааны яриахэлэлцээ төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн хэвээр байна. Худалдааны хэлэлцээний газрын мэдээлснээр талууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд нэвтрэх боломж болон хөрөнгө оруулалтын асуудалд голлон анхаарч байгаа ажээ. Хэлэлцээний гол хэсэг нь тарифын бус арга хэмжээ, тэр дундаа гахайн махны үйлдвэрлэлийн ариун цэврийн стандарт болон өсөлт дэмжих бодисын хэрэглээнд тавих АНУ-ын шаардлага багтаж байна. Хэдийгээр техникийн түвшинд ахиц гарч байгаа ч аливаа хэлэлцээрийг Тайландын шинэ Засгийн газар болон Парламентаар соёрхон баталсны дараа албан ёсоор байгуулах боломжтой юм. Тайландын бараа бүтээгдэхүүнд ногдуулах АНУ-ын тариф 19 хувь хэвээр байгаа юм. Тайландын Хаант Улс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эдгээр техникийн яриа хэлэлцээг шуурхай дуусгахыг зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post