ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС НҮБ-Д КАМБОЖИЙН ХААНТ УЛСЫН ЗҮГЭЭС УДАА ДАРАА ГАРГАСАН ХУДАЛ МЭДЭГДЛИЙГ НЯЦААВ
Камбожийн төлөөлөгчид Тайландын цэрэгтэй үргэлжилж байгаа хүний амь нас хохироосон хилийн мөргөлдөөний асуудлыг НҮБ-ын “Төв Азид хилийн маргааныг энхийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт уулзалт болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Энх тайвны төлөөх манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хөндсөн аж. Эдгээр хоёр уулзалтын үеэр Тайландын Хаант Улсын төлөөлөгч, Элчин зөвлөх Рачада Сутепакул хэлэхдээ Камбожийн Хаант Улс энэ 12 дугаар сарын 07-ний өдрөөс хойш хүнлэг бус, ялгаварлан үздэггүй зэвсэгт халдлага үйлдэж, улмаар энгийн иргэд амь үрэгдэж, иргэний дэд бүтцэд их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгджээ. Тэрбээр аюулгүй байдлын үүднээс 400 мянга гаруй энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд ойролцоогоор 200 эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн төвүүд өвчтөнүүдээ шилжүүлж, үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн гэж мэдэгджээ. Мөн мөргөлдөөний улмаас 400 орчим сургууль хичээлээ хаахаас өөр аргагүй болсон гэжээ. Тэрбээр эдгээр үйлдэл нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг илт зөрчсөн явдал гэдгийг онцлон хэлжээ.
Эх сурвалж: Thai PBS World