ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЧАНГАТГАВ
Тайландын Хаант Улсын Шилжилт, хөдөлгөөний газраас хилийн маргаантай холбоотойгоор тус улсад визгүй зорчиж буй камбож иргэдэд тавих хяналт, шалгалтыг чангатгав. Тус албаны хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн хошууч генерал Чоенгрон Римпади-гийн мэдэгдсэнээр аюулгүй байдлын арга хэмжээг Бангкок, Пукет, Чианг Май, Хат Яай зэрэг томоохон олон улсын нисэх онгоцны буудалд авч хэрэгжүүлж байгаа аж. Тайландын Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл-ийн өнгөрсөн Даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хийсэн уулзалтын үеэр камбож иргэдийн дунд тайландын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц сөрөг үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй иргэд тайландад чөлөөтэй нэвтрэх боломжтой байгаа асуудлыг хөндсөн байна. Тайландын Хаант Улсад зорчиж буй камбож иргэдэд тавих хяналт нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх ердийн хугацаа 20-45 минут болж нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Bangkok Post