ТАЙ БААТЫН ХАНШ ЧАНГАРСНААР ЭДИЙН ЗАСАГТ СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
Тай баат-ын ам.доллартай харьцах ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрэв. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаснаар Тайландын Хаант Улс руу чиглэсэн хөрөнгийн урсгал нэмэгдсэн нь тай баатын ханш чангарахад нөлөөлсөн гэж Тайландын Сангийн сайд Экнити Нититханпрапас онцлон тэмдэглэв. Тайландын Касикорн банкны судалгааны багийн үзэж байгаагаар ам.доллар баат-тай харьцах ханш 31 болж буурч болзошгүй бөгөөд дэлхийн алтны үнэ өссөн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотой энэхүү ханшийн өөрчлөлт нь тайландын экспортын салбарт, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөл үзүүлж, улмаар өрсөлдөх чадвар болон ашгийн хэмжээг бууруулах эрсдэлтэй аж. Тайландын ачаа тээврийн үндэсний зөвлөлөөс валютын эрсдэлийн удирдлагыг дэмжиж, экспортын салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үнийн өрсөлдөөнд шилжих шаардлагатайг зөвлөж байна.
Эх сурвалж: Bangkok Post