images

ХИЛ ХААСНЫ УЛМААС ЗҮҮН ХОЙД 6 МУЖИЙН ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛ 80 ТЭРБУМ БААТАД ХҮРЭВ

МЭДЭЭ

2025-12-15

14

Тайланд, Камбожийн хилийн боомтыг удаан хугацаагаар хаасан нь зүүн хойд зүгийн 6 мужид ноцтойгоор нөлөөлж, худалдааны алдагдал 50-80 тэрбум баат хүрэх төлөвтэй байна. Хэрэв мөргөлдөөн цаашид удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд Камбож Улс хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ Вьетнам Улсаас авахад хүрч, бүс нутагт тай бараа бүтээгдэхүүний 80 хувийн зах зээлийг алдахад хүрэх аж. Түүнчлэн Тайландад жил бүр 700,000-800,000 камбож ажиллах хүчин авдаг бөгөөд тэдгээрийн зөвшөөрлийг одоогоор сунгахгүй байгаа нь үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний хомсдол үүсгэх эгзэгтэй асуудал үүсээд байгаа аж. Судлаачид энэхүү хямралыг хилийн тогтвортой байдал, аюулгүй байдлын асуудлыг эдийн засгийн асуудлын хамт шийдвэрлэхийн тулд олон улсын дэмжлэгийг ашиглан цахим залилангийн бүлэглэл  болох үндэстэн дамнасан гэмт хэргийн сүлжээг хамтран дарах ажлыг эрчимжүүлэх боломж болгон ашиглах ёстой гэж зөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: The Nation