images

ХИЛИЙН МӨРГӨЛДӨӨН ҮҮССЭН Ч АГААРЫН НИСЛЭГТ НӨЛӨӨЛӨХГҮЙ

МЭДЭЭ

2025-12-15

18

Тайландын Хаант Улсад агаарын хөдөлгөөнийг хянадаг Аеротай ТӨХК Тайланд-Камбожийн хилийн дагуу үүссэн мөргөлдөөн олон улсын нислэгийн маршрутад ямар ч нөлөөгүй гэдгийг онцлов. Aerothai ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Пичет Кунадамраксийн хэлснээр тус мөргөлдөөн нь нисэх онгоцны буудал болон томоохон аялал жуулчлалын төвээс хол байгааг мэдэгдэв. Үүний үр дүнд, өвлийн аялал жуулчлалын ид үеэрх нислэгийн үйл ажиллагаанд тасалдал гарахгүй гэв. Мөн эдийн засаг, аялал жуулчлалын бүс хэвийн ажиллаж байгааг онцлон, жуулчдыг Тайландад итгэлтэйгээр аялахыг уриалав. Тэрээр Тайландын агаарын хөдөлгөөний үйл ажиллагааг тогтвортой, аюулгүй бөгөөд олон улсын стандартад бүрэн нийцсэн болохыг дахин нотлов.

Эх сурвалж: Bangkok Post