ЕРӨНХИЙ САЙД АНҮТИН ЭНХ ТАЙВАН “ДУУСГАВАР БОЛСНЫГ” ЗАРЛАЖ, ТАЙЛАНД-КАМБОЖИЙН ТУНХАГЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Сисакет мужийн Кантаралак дүүрэг, Интуман (Пу Макуа) цэргийн довтлох төвөөс Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Анүтин Чанвиракул хэлсэн үгэндээ “Тайланд-Камбожийн энхийн хэлэлцээр дуусгавар боллоо” хэмээн мэдэгдэж, дөрвөн заалт бүхий хамтарсан тунхаглалаас Тайландын Хаант Улс гарч байгааг зарлаж, Тайландын Хаант Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалахын тулд бие даан үйл ажиллагаа явуулна гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Тайланд биднийх. Миний одоо зогсож буй газар Тайландын нутаг дэвсгэр. Хэн ч манай бүрэн эрхт байдалд халдаж чадахгүй”. Энхийн үйл явц дууссан. Одооноос эхлэн Тайландын Хаант Улс хэнтэй ч зөвлөлдөхгүйгээр, хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр улсынхаа эрх ашгийн төлөө хийх ёстой зүйлээ хийх болно” гэдгийг хатуу мэдэгджээ. Тэрбээр мөн өдөр Засгийн газраас Тайландын Армитай үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн бөгөөд Батлан хамгаалах яаманд мэдээлэл өгсөн гэдгийг нотлон хэлжээ. Ерөнхий сайд Анүтин Тайландын Хаант Улс хамтарсан тунхаглалын дөрвөн заалтыг цаашид дагаж мөрдөхгүй бөгөөд Засгийн газар үндэсний аюулгүй байдлын эрх мэдлийн хүрээнд цэргийн ажиллагааг бүрэн дэмжих болно гэдгийг онцлон хэлжээ.
Эх сурвалж: Asia News Network