images

ЧОНБУРИ, РАЯОНГ МУЖИД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗРЫН НЭЭЛТ

NEWS

2025-11-12

38

Монгол Улсаас Тайландын Хаант Улсын Чонбури, Раяонг мужид суух Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт Паттаяа хотноо болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Тайландын Хаант Улсын Чонбури, Раяонг мужид суугаа Өргөмжит консул Нитхиват Руеангчатсрикул, Монгол Улсаас Тайландын Хаант Улсын Пукет, Панг-Нга мужид суугаа Өргөмжит консул Наттапонг Пунтакертпайсарн, Чонбури, Раяонг мужийн Аялал жуулчлалын Цагдаагийн газар, Шилжилт хөдөлгөөний газар, Паттаяа хотын Цагдаагийн газар, Бүгд Найрамдах Эль Сальвадор Улс, Ямайка Улс, Бүгд Найрамдах Никарагуа Улс, Бүгд Найрамдах Словени Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Өргөмжит консул, тайландын төр, хувийн хэвшил, болон хоёр улсын иргэдийн төлөөлөл оролцов.

Элчин сайд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар жуулчдын хамгийн ихээр зорчдог Чонбури, Раяонг мужид Өргөмжит консулын газраа байгуулж байгаа нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, иргэдэд хүрч ажиллах боломжийг бий болгож байгааг онцлоод, энэхүү түүхэн үйл явдлыг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлсэн Тайландын Хаант Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлагад талархал илэрхийлэв.

 

                                           


Монгол Улсаас

Тайландын Хаант улсад суугаа

элчин сайдын яам