images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

МЭДЭЭ

2025-11-07

30

 Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газар тэргүүтэй тус улсын 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага энэ 2025 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдөр ИБУИНХУ-ын нийслэл Лондон хотноо болсон “Дэлхийн аялал жуулчлал-2025” үзэсгэлэнд оролцов. Тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Аттакон Сирилаттаяакон-ны мэдэгдсэнээр Засгийн газрын “Хүчтэй нөлөө, түргэн хариу арга хэмжээ” бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ялангуяа тайландын бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор тус үзэсгэлэнд “Senses of Siam: A Journey to Total Well-being” сэдвийн дор эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлан таниулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тайландын Аялал жуулчлалын газрын тооцоолсноор энэхүү 3 өдрийн арга хэмжээний үеэр тус улс 1,500 гаруй бизнесийн уулзалт хийж, аялал жуулчлалын салбараас 1.33 тэрбум тай баат буюу 41 сая ам.доллар олно гэж төлөвлөж байна.

Эх сурвалж: Nation thailand