images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ХААН МАХА ВАЖИРАЛОНГКОРН БНХАУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МЭДЭЭ

2025-11-07

34

Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хаан Маха Важиралонгкорн энэ 2025 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Мао Нинг тайландын Цог Жавхлант Хаан Маха Важиралонгкорн хятадын дарга Ши Жиньпин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чианг нартай ганцаарчилсан уулзалт хийх бөгөөд энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Хааны түвшинд хийж буй анхны айлчлал, мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа чухал ач холбогдолтой, түүхэн айлчлал гэж мэдэгдэв. Тэрбээр Цог Жавхлант Хаан Маха Важиралонгкорн айлчлалын үеэр хатан Сутида Бажрасудабималалакшана-гийн хамт Бээжин хот дахь соёл, шашин, шинжлэх ухаан, технологи, инновац болон боловсролын байгууллагаар зочлох бөгөөд энэхүү айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ChinaDaily