images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭКСПОРТ 2025 ОНД 10.4 ХҮРТЭЛ ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2025-10-28

22

Тайландын Хаант Улсын Худалдааны яамны Худалдааны бодлого, стратегийн газрын дарга Нантапонг Чиралерспонг-ийн мэдээлснээр тус улсын экспорт өнгөрсөн 09 дүгээр сард 30.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн бол импорт 29.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар тус тус өссөн байна. Тэрбээр тус улсын экспорт 2023 оны 04 дүгээр сараас хойш 15 сар дараалан тасралтгүй өсөлттэй гарч байгааг онцлон тэмдэглээд энэ онд хөдөө аж ахуйн болон газар тариалангийн худалдаа багассан бол тахианы мах, махан бүтээгдэхүүн, ургамлын болон малын гаралтай тос, өөх, улаан буудай, элсэн чихэр, сам хорхойн экспорт өссөн үзүүлэлттэй гарсан гэж мэдэгдэв.

Эх сурвалж:  Bangkok Post