images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

МЭДЭЭ

2025-10-28

19

Энэ 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Малайз Улсын Куала Лумпур хотноо болсон АСЕАН-ны 47 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Тайландын Хаант Улс, Америкийн Нэгдсэн Улс “Дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд хамтран ажиллах тухай тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Тайландын Аж үйлдвэрлэлийн сайд Танакорн Вангбунконгчана энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсанаар ашигт малтмалын нөөцийн сайн засаглалыг дэмжих, Тайландын Хаант Улсыг дэлхийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээтэй холбох боломжийг бий болгохоос гадна энэхүү хамтын ажиллагаа нь чухал ашигт малтмалын нийлүүлэлт дэх ил тод байдлыг дэмжих, хамгаалах, төрөлжүүлэхэд чиглэж байгаа гэж мэдэгдэв.

Эх сурвалж: The Nation Thailand