images

“ХАМТРАН ТӨЛӨХ” ХӨТӨЛБӨРӨӨС 20 САЯ ТАЙЧУУД АШИГ ХҮРТЭНЭ

МЭДЭЭ

2025-10-29

22

Сангийн сайд Экнити Нититанпрапасын хэлснээр энэ Лхагва гараг буюу 10 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Khon La Khrueng Plus” буюу хамтран төлөх хөтөлбөр нь улс даяар 20 сая иргэнд үр өгөөжөө өгөх төлөвтэй байна. Энэхүү санаачилга нь дотоодын хэрэглээг идэвхжүүлж, 2025 оны дөрөвдүгээр улирлын эдийн засгийн саарлыг гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж тэрбээр хэлэв. Засгийн газрын оролцоогүйгээр дөрөвдүгээр улиралд ДНБ-ний өсөлт ердөө 0.3 хувьтай байх төлөвтэй байсан бөгөөд тэрбээр энэхүү нөлөөллийн арга хэмжээний үр дүнд өсөлт 1 хувьд хүрэх боломжтой гэжээ. Засгийн газраас уг хөтөлбөрт 44.4 тэрбум баат төсөвлөсөн аж. Татвар төлөгч бус иргэн 2,000 баат, татвар төлөгч иргэн 2,400 баат авах бөгөөд хөтөлбөр энэ 10 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ. Хөтөлбөрт оролцогчид өдөрт 200 баат хүртэл зарцуулах боломжтой бөгөөд Засгийн газраас уг дүнгийн талыг нь хариуцах аж. Тэрбээр уг хөтөлбөрт олон нийтийн хандлага маш өндөр байсан бөгөөд 20 сая хүний эрхийн бүх багц дүүрсэн гэж мэдээлжээ.

Тайландын Жижиглэн худалдаачдын холбооны Ерөнхийлөгч Нат Вонгпаничийн хэлснээр энэхүү хамтран төлөх хөтөлбөр нь ердийн худалдааны нөхцөлтэй харьцуулахад, ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон орон нутгийн жижиглэн худалдаачдын борлуулалтыг дор хаяж 10 хувиар нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байна гэжээ.  Тайландын Худалдааны танхимын дэргэдэх их сургуулийн Ерөнхийлөгч Танавас Фонвичай уг хөтөлбөр нь эдийн засагт 59 тэрбум гаруй баат оруулна гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Bangkok Post