АСЕАН-НЫ ТҮҮХЭН ӨДӨР: КУАЛА ЛУМПУРЫН ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН ЗҮҮН ТИМОРЫН ГИШҮҮНЧЛЭЛ
АСЕАН-ны 47 дахь Дээд хэмжээний уулзалт Малайз Улсын Куала Лумпур хотноо 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс зохион байгуулагдаж, Тайланд, Камбожийн хооронд Куала Лумпурын энхийн хэлэлцээр болон Зүүн Тиморыг АСЕАН-ны 11 дэх гишүүнээр элсүүлсэн зэрэг түүхэн үйл явдал тохиов. Тайланд, Камбож хоорондын энхийн хэлэлцээр нь энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал алхам болсон бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус хэлэлцээрийг байгуулахад Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим чухал үүрэг гүйцэтгэсэнг онцлов.Мөн үеэр Анвар Ибрахим, Дональд Трамп нар Малайз, Америкийн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээрээр Малайзаас гаралтай бараанд 19 хувийн гаалийн татвар ногдуулах, 1,711 бүтээгдэхүүнд 0 хувийн татвар харилцан ногдуулахаар тохиролцов.
Эх сурвалж: Bernama