images

ТХУ, АНУ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦОВ

МЭДЭЭ

2025-10-27

11

ТХУ, АНУ хооронд хоёр талын эдийн засгийг бэхжүүлэх, харилцан зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлээд байна. Уг хэлэлцээрээр ТХУ 20 гаруй тэрбум ам.доллар бүхий хөдөө аж ахуй, эрчим хүчний бараа бүтээгдэхүүн болон нисэх онгоцыг АНУ-аас худалдан авна. Энэхүү хэлэлцээрийн гол нөхцөл нь ТХУ АНУ-ын аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 99 хувьд татварын хязгаарлалтын цуцлах бол АНУ ТХУ-аас гаралтай бараа бүтээгдэхүүнд 19 хувийн татвар ногдуулна. Мөн талууд АНУ-д зориулагдан үйлдвэрлсэн тээврийн хэрэгслийн импортыг хөнгөвчлөх, АНУ-ын Хүнс, эмийн захиргааны гэрчилгээг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар хамтран ажиллах аж. Хэлэлцээрийн хүрээнд ТХУ АНУ-аас 18.8 тэрбум ам.доллар бүхий 80 ширхэг нисэх онгоц, 8 тэрбум ам.доллар бүхий хөдөө аж ахуй болон эрчим хүчний бүтээгдэхүүнийг жил бүр худалдан авахаар тохиролцсон байна. Талууд ойрын хугацаанд хэлэлцээг дуусгаж, гарын үсэг зурах ажээ.

Эх сурвалж: The Nation