images

КАМБОЖИЙН ХААНТ УЛС ДАХЬ ХУУЛЬ БУС ЦАХИМ ДУУДЛАГЫН ТӨВ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-10-24

19

Камбожийн Хаант Улсад үйл ажиллагаа явуулж буй олон тооны хууль бус цахим дуудлагын төвийн асуудал Зүүн Өмнөд Азийг зорих гадаад жуулчид, тэр дундаа тайвань болон солонгос, япон зэрэг улсын жуулчдын тоо буурахад ихээр нөлөөлж байна гэж Тайландын аялал жуулчлалын агентагын холбоо (ATTA)-ноос мэдэгдэв. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Адит Чаиратананон тайландын Засгийн газар 1. Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улс болон Тайваньтай хамтран “Аюулгүй байдлын протокол” байгуулж, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, 2. Жуулчдын аюулгүй байдлыг баталгаажуулах, 3. Мэдээллийн хяналтыг чангатгах, 4. Бүс нутгийн аюулгүй байдлын бусад арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад жуулчдын итгэлийг сэргээхээс гадна Тайландын Хаант Улсыг АСЕАН-ны Аюулгүй, амар тайван аялах сүлжээ (hub) бүхий улс бүрэн боломжтой гэж мэдэгдэв.

Эх сурвалж: The Nation Thailand