images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАВ

МЭДЭЭ

2025-10-24

26

Тайландын Хаант Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Лаварон Сангснит өнгөрсөн Мягмар гарагт тус улсын Засгийн газраас дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий таван арга хэмжээг хэлэлцэн баталсныг онцлон тэмдэглэв. Тэрбээр энэхүү таван арга хэмжээ нь дотоодын аялал жуулчлалыг эрчимжүүлж, эдийн засгийн тогтворжилтод эерэг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдэв. Энэхүү таван арга хэмжээ нь 1. Энэ 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын аялал жуулчлал дахь хувь хүний орлогын албан татварыг бууруулах, 2. Энэ 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодод зохион байгуулагдах хурал, арга хэмжээний татвар, хураамжийг багасгах, 3. Энэ 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд ирэх 2026 оны төсвийн жилд зохион байгуулах Засгийн газрын агентлаг, төрийн өмчит байгууллага, орон нутгийн удирдлагын сургалт, семинарын зардлын 60 хувийг гаргах, 4. Энэ 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зочид буудлын засвар, үйлчилгээнд ногдуулж буй татварыг бууруулах, 5. Ирэх 2026 онд үзвэр, үйлчилгээний газрын татварыг 10-5 хувь болгож бууруулах, зэрэг арга хэмжээ багтсан аж.

Эх сурвалж: The Nation Thailand