images

МАЛАЙЗ УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСТАЙ ХИЛ ЗАЛГАА НУТАГТ 356 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ БҮХИЙ ХИЛИЙН ХАМГААЛАЛТЫН ХАНА БАРИХ ТӨСЛИЙГ БАТЛАВ

МЭДЭЭ

2025-10-22

31

Малайз Улсын Засгийн газраас Келантан муж дахь Малайз-Тайландын хилийн дагуу хамгаалалтын хана барихад зориулж 1.5 тэрбум ринггитийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэжээ. Келантан мужийн цагдаагийн дарга Датук Мохд Юсоф Мамат хэлэхдээ, энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлсэн гэж мэдэгджээ. Тэрбээр энэхүү аюулгүй байдлын хана нь Тумпат хотоос Танах Мерах хүртэлх хилийн дагуу баригдах болно гэж хэлжээ. Түүнчлэн уг хамгаалалтын хана нь зөвхөн хууль бус наймаа, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлээд зогсохгүй үерийн хамгаалалтын үүрэгтэй байх аж. Энэ 10 дугаар сарын 13-ны өдөр тэрбээр хэлэхдээ, Пасир Мас мужийн Рантау Панжанг дахь Сунгай Голок голын дагуу аюулгүй байдлын хана барих нь сонголт биш, харин хил дамнасан хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх, Келантан-Тайландын хилийн дагуу үндэсний бүрэн эрхт байдлыг нэгэн зэрэг хамгаалах стратегийн зайлшгүй шаардлага гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Nation Thailand