ТАЙЛАНД, КАМБОЖИЙН ХИЛИЙН ХОРООНЫ ХУРЛААР “ЭНХ ТАЙВНЫ ТУНХАГЛАЛ”-ЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Тайландын Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв Тайланд-Камбожийн харилцааны тунхаглал нь энх тайвныг сэргээж, хоёр талын харилцааг бэхжүүлэх зорилготой, хэдийгээр хоёр улс гол асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн ч тодотгох шаардлагатай олон зүйлс байгааг онцлов. Энэхүү тунхаглалд цэргээ татах, хамтарсан мина устгах ажлыг зохион байгуулах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, газар нутгийн маргааныг энхийн замаар шийдвэрлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан. Малайз Улс болон АНУ тус тунхаглалыг АСЕАН-ны дээд хэмжээний уулзалтын гарын үсэг зурахыг хүссэн ч тайландын талаас гарын үсэг зурахаас өмнө ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлагатай гэв. Түүнчлэн камбожийн талаас дээрх дөрвөн нөхцөлд бодит ахиц гаргасан тохиолдолд Тайландад олзлогдсон 18 камбож цэргийг шилжүүлэн өгөхөө Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв мэдэгдэв.
Эх сурвалж: The Nation Thailand