ЛИЗА МАНОБАН “AMAZING THAILAND”-ЫН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ТОМИЛОГДОВ
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газар өнгөрсөн Лхагва гарагт БНСУ-ын охидын алдарт “BLACKPINK” хамтлагийн дуучин Лализа “Лиза” Манобан-ыг тайландын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлан таниулах “Amazing Thailand”-ын элч төлөөлөгчөөр томилсноо танилцуулав. Тус газрын дарга Тапаний Киатпайбүүл-ийн мэдэгдсэнээр “К-Поп” од “Лиза”-гийн үүрэг нь тайландын гоо үзэсгэлэн, үзэсгэлэнт байгаль, олон төрөлт байдал болон гайхамшгийг дэлхий дахинд сурталчлан таниулах бөгөөд энэ нь Тайландын Хаант Улсыг гадаадын төдийгүй дотоодын жуулчдын анхаарлын төвд оруулах чухал ач холбогдолтой алхам болсон гэж мэдэгдэв.
Эх сурвалж: The Nation Thailand