images

“СУВАРНАБУМИ” ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЛХИЙД 12 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЭВ

МЭДЭЭ

2025-10-17

9

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын “Суварнабуми” олон улсын нисэх онгоцны буудал иргэний нисэхийн дата мэдээллийн “OAG” компаниас эрхлэн гаргадаг “2025 Megahubs Index” тайлангийн “Холболт өндөртэй дэлхийн 50 тэргүүлэх олон улсын нисэх онгоцны буудал” жагсаалтын 12 дугаарт эрэмбэлэгдсэнийг өнгөрсөн Мягмар гарагт “Тайландын нисэх онгоцны буудал (Airports of Thailand)” компани мэдэгдэв. Тус компанийн мэдээлснээр тус нисэх онгоцны буудал Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн бусад олон улсын нисэх онгоцны буудал дундаас энэ ангиллаараа 5 дугаарт эрэмбэлэгдэж байгаа ба энэ нь тус нисэх онгоцны буудлын олон улсын болон дотоодын нислэгийн холболт, үйлчилгээний уялдаа, холбоо сайжирсныг илтгэж байгааг онцлон тэмдэглэв. Энэхүү жагсаалтыг ИБУИНХУ-ын нийслэл Лондон хотын “Хитроу”, БНТУ-ын “Истанбул”, НХУ-ын нийслэл “Амстердам Схипхол” зэрэг олон улсын нисэх онгоцны буудал тэргүүлж байгаа аж. Харин тайландын “Дон Муан” нисэх буудал тус тайлангийн хямд өртөгтэй нислэг ангиллын “Top 25 Most Connected Low-Cost Carriers” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Эх сурвалж: The Nation Thailand