СУВАРНАБУМИ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ 4 ОДТОЙ АНГИЛАЛД АХИУЛЖ ОРУУЛАВ
ИБУИНХУ-д төвтэй, дэлхий дахинаа агаарын тээврийн компаниуд болон нисэх онгоцны буудлыг үнэлж, эрэмбэлдэг “Skytrax” судалгааны байгууллагаас Суварнабуми олон улсын нисэх онгоцны буудлыг 3-аас 4 одтой болгон ахиулжээ. Энэхүү үнэлгээ нь мэргэжлийн дүн шинжилгээ болон зорчигчдын санал асуулгад үндэслэдэг ажээ. Тайландын Олон улсын нисэх буудлын газар (AOT)-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Павина Жариятитипонг энэ 9 дүгээр сарын 16-ний өдөр хэлэхдээ, энэхүү сайжирсан үнэлгээ нь нисэх буудлын байгууламж, үйлчилгээ сайжирсантай холбоотой гэжээ. Үүнд цагаачлалын үйлчилгээ болон аюулгүй байдлын албаны үйл ажиллагааны чанар, паспорт шалгалтыг түргэвчлэх шинэ технологи нэвтрүүлэлт, тэмдэг тэмдэглэгээ, сайжруулсан ариун цэврийн өрөө, цахилгаан хэрэгсэл цэнэглэх цэг болон Wi-Fi интернэтийн холболт багтаж байна. Одоогийн байдлаар Суварнабуми олон улсын нисэх онгоцны буудал нь жилд ойролцоогоор 60 сая зорчигч хүлээн авдаг бөгөөд Тайландын Хаант Улсын олон улсын болон дотоодын нислэг үйлддэг үндсэн нисэх онгоцны буудал юм. Тус компани цаашид тус нисэх онгоцны буудлыг улам сайжруулж, ойрын ирээдүйд 5 одтой үнэлгээ авах зорилготой ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: Thai PBS World