images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ИНДЕКС СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ХАМГИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЭВ

МЭДЭЭ

2025-09-17

4

Тайландын Хаант Улсын Аж үйлдвэрийн холбооноос энэ Лхагва гарагт мэдээлснээр, тус улсын аж үйлдвэрлэлийн салбарын индекс өнгөрсөн 8 дугаар сард улс төрийн дотоод тогтворгүй байдал, батын ханш чангарч, АНУ-аас ногдуулсан татвар зэргийн улмаас сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан гэв. Сүүлийн зургаан сарын турш буурсны дараа тус холбооны мэдээлснээр, улс төрийн эмх замбараагүй байдлын дараа шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа салбарын итгэл сэргэж магадгүй гэж үзэж байгаа аж. Тус холбооноос мэдэгдэхдээ, аж үйлдвэрлэлийн салбарын итгэлийн индекс энэ долоодугаар сард 86.6 байсан бол наймдугаар сард 86.4 болж буурсан нь сүүлийн 37 сарын хамгийн доод үзүүлэлт байсан ажээ. Судалгааг энэ сарын эхээр парламентаас Бумжайтай намын дарга Анүтин Чарнвиракүлыг Ерөнхий сайдаар сонгохоос өмнө хийжээ. Ерөнхий сайд Анүтин эдийн засгийн хүндрэлтэй байдлыг сэргээхээ амлаж, энэ Даваа гарагт баатын ханшийн өсөлттэй тэмцэхээ мэдэгдсэн.

Эх сурвалж: Bangkok Post