images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АНҮТИН ЧАНВИРАКҮЛ ТАЙЛАНД, КАМБОЖИЙН ХИЛИЙН БООМТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД НЭЭХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ

МЭДЭЭ

2025-09-17

12

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл өнгөрсөн Даваа гарагт Тайландын Үйлдвэрлэлийн холбоо (Federation of Thai Industries)-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, улсын эдийн засаг, аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцов. Тус уулзалтын дараа Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл шинэ Засгийн газар улсын аюулгүй байдлыг хангах хүрээнд тайланд, камбожийн хилийн боомтыг ойрын хугацаанд нээхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр хоёр улсын хилийн боомт хаалттай байгаа нь нийлүүлэлт тасалдах, логистикийн зардлыг нэмэгдүүлэх зэрэг тус улсын худалдаа, эдийн засагт сөрөг нөлөөтэй ч улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эн тэргүүнд авч үзэх ёстойг онцлон тэмдэглэв. Тайландын Үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч Криенгкрай Тьеннукуль шинэ Засгийн газрыг хилийн мөргөлдөөнөөс улмаас үйл ажиллагаа нь доголдсон бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолж, далайн тээврийн маршрутыг өргөжүүлэх санал дэвшүүлэв.

Эх сурвалж: The Nation Thailand