ТАЙЛАНД ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЛТНЫ ЭКСПОРТ НЭМЭГДСЭН АСУУДЛЫГ ШАЛГУУЛНА
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл Тайландын Хаант Улсаас Камбожийн Хаант Улс руу хийж буй алтны экспорт эрс нэмэгдсэн нь тус улсын мөнгөн тэмдэгт чангарахад нөлөөлсөн эсэх асуудлыг шалгаж, тогтоохыг холбогдох эрх бүхий байгууллагад үүрэг болгов. Тэрбээр өнгөрсөн Даваа гарагт Тайландын төв банкны удирдлага Алт худалдаалагчдын холбоо болон алт үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, зарим тодруулгыг авсан ба Засгийн газрын зүгээс эл асуудалд анхаарч, ил тод байдлыг хангахын төлөө байгаа гэж мэдэгдэв. Тайландын төв банкны Санхүүгийн зах зээлийн асуудал хариуцсан дэд захирал Пимпан Чароенкван-ны мэдэгдсэнээр төв банк нь алтны худалдааны мөнгөн тэмдэгтэд үзүүлэх нөлөөг бууруулах арга замыг судалж байгаа гэж мэдэгдсэн бол Алт худалдаалагчдын холбооноос дотоодын алтны худалдааг ам.доллароор хийх санал дэвшүүлэв. Энэ оны эхний долоон сарын байдлаар Тайландын Хаант Улсаас Камбожийн Хаант Улс руу хийсэн алтны экспорт 19 хувиар нэмэгдэж, 71 тэрбум тай баат буюу ойролцоогоор 2.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: Bangkok Post