ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЛОЖИСТИКИЙН САЛБАР 2.5 ТЭРБУМ БААТЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАВ
Худалдааны бодлого, стратегийн албаны мэдээлснээр Тайландын Хаант Улсын ложистикийн салбарт 46,570 бүртгэлтэй компани байна. Энэ оны 7 дугаар сарын байдлаар тус улсынэ ложистикийн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 2.56 тэрбум баатад хүрч, хөрөнгө оруулагчдын тоогоор БНХАУ, Нидерландын Хаант Улс, Сингапур болон Хонконг тэргүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг боомтын байгууламжийн үйл ажиллагаа (ачаа тээвэрлэхээс бусад) бүрдүүлсэн бөгөөд энэ нь Тайландын ложистикийн салбарт орсон нийт гадаадын хөрөнгө оруулалтын 2.55 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: The Nation Thailand