images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ДАЛАЙН ХӨХТӨН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ (MARINE MAMMAL PROTECTION ACT)-ИЙН СТАНДАРТЫГ ХАНГАСНААР АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС РУУ ЭРҮҮЛ ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ БОЛОВ

МЭДЭЭ

2025-09-05

28

Тайландын Хаант Улсын Загас агнуурын газрын дарга Банча Суккаев Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, Үндэсний далайн болон агаар мандлын захиргаа (National Oceanic and Atmospheric Administration)-наас тус улсын загас агнуурыг Далайн хөхтөн амьтныг хамгаалах тухай хуульд заасан эрх зүйн шаардлагыг бүрэн хангаж байгааг албан ёсоор батламжилсэн гэж мэдэгдэв. Тэрбээр Тайландын Хаант Улс нь Далайн хөхтөн амьтныг хамгаалах тухай хуулийн шаардлагыг хангаж буй дэлхийн 89 улсын нэг бөгөөд энэхүү шаардлагыг бүрэн хангаснаар тус улсын далайн гаралтай бараа, бүтээгдэхүүн америкийн зах зээлд ямар нэгэн хориг, саадгүйгээр гарах бүрэн боломжтой болж байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: The Nation Thailand