images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС “АЮУЛГҮЙ, ТОГТВОРТОЙ” ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХИЙХЭЭ АМЛАВ

МЭДЭЭ

2025-09-05

29

Энэ 2025 оны 08 дугаар сарын 25-27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо болсон Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Эрчим хүчний сайд нарын 15 дахь удаагийн уулзалтад Тайландын Хаант Улсын Эрчим хүчний сайдын зөвлөх Самержая Суксумек оролцож, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр Тайландын Хаант Улс нь Үндэсний эрчим хүчний төлөвлөгөө болон Шинэ сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөний төслийн хүрээнд 2037 он гэхэд цэвэр эрчим хүчний салбарт 76 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгч, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой эрчим хүчний шилжилт хийхэд тус байгууллагын гишүүн улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: The Nation Thailand