ТАЙЛАНДЫН УЛАМЖЛАЛТ БОЛОН УЛАМЖЛАЛТ БУС АНАГААХ УХААНЫ ГАЗРААС “ОЛСНЫ УРГАМАЛ”-ЫН ХУДАЛДААГ ХЯЗГААРЛАНА
Тайландын Хаант Улсын Уламжлалт болон уламжлалт бус анагаах ухааны газрын дарга Сомлерк Жюүнгсмарн тус улс “олсны ургамал”-ыг нойргүйдэл, мэдрэл, хоолны дуршил буурах, тархины мэдрэлийн эмгэгтэй болон “Паркинсон”-ны өвчинтэй иргэдэд эмчийн жорыг үндэслэн зөвхөн зөвшөөрөлтэй дэлгүүрээр худалдаалах шийдвэр гаргасныг онцлон тэмдэглэв. Тэрбээр эдгээр таван эмгэг, өвчинтэй иргэдийн эмчийн жор 30 хоногийн хүчинтэй хугацаатай байх бөгөөд эмчийн жоргүй иргэд “олсны ургамал” худалдаж авах боломжгүй, цаашид “Cannamed Connect” платформоор дамжуулан иргэдэд эмчийн жор олгох, хүсэлт хүлээн авах, өвчтөний хэрэглээг бүртгэх, хянах зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Bangkok Post