images

ТАЙЛАНД, ИХ БРИТАНИ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

МЭДЭЭ

2025-09-01

59

Тайланд, Их Британи нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллахаа мэдэгдэж, чөлөөт худалдааны яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна. Их Британи нь Тайландын худалдааны 22 дахь түнш бөгөөд 2025 оны эхний хагаст хоёр улсын худалдааны эргэлт 2.6 тэрбум ам.доллароос давсан байна. Тайландаас Их Британийн зах зээлд экспортлодог гол бүтээгдэхүүнд боловсруулсан тахианы мах, тээврийн хэрэгсэл, машин механизм, тэдгээрийн эд анги, үнэт чулуу, үнэт эдлэл зэрэг багтдаг аж.

Албан ёсны статистик мэдээллээс харахад хоёр талын худалдааны тэнцэл Тайландын талд ашигтай байгаа ч Тайланд Их Британийн импорт, хөрөнгө оруулалтын төслийг идэвхтэй эрэлхийлсээр байгаа ажээ.

Эх сурвалж: Thai PBS World