images

ЕРӨНХИЙ САЙД АНВАР ИБРАХИМ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО.

МЭДЭЭ

2025-09-01

57

Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр зохион байгуулагдах SCO Plus уулзалтад оролцон Малайз Улс болон АСЕАН-ны даргалагчийн хувиар худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцах аж.

Түүнчлэн Ерөнхий сайд Анвар Ибрахим энэ үеэр хятадын хамгийн эртний сургууль болох Тяньжины их сургуульд “Бүрэн эрхт харилцан хамаарал: Азид хамтын ирээдүйг бүтээх нь” сэдвээр олон нийтэд лекц уншиж, мөн дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан парадад оролцох юм.

Ерөнхий сайд Анвар Ибрахим 2022 онд Ерөнхий сайд болсноос хойш БНХАУ-д хийж буй 4 дэх айлчлал юм. БНХАУ нь Малайз Улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд 2024 онд хоёр талын худалдаа 484 тэрбум ринггит (114 тэрбум ам.доллар)-д хүрсэн нь тус улсын нийт худалдааны 16.8 хувь юм.

Эх сурвалж: Free Malaysia Today