images

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ “TOMORROWLAND” ХӨГЖМИЙН НААДАМ 2026-2030 ОНЫ ХООРОНД 1 САЯ ГАДААД ЖУУЛЧИН ТАТНА

МЭДЭЭ

2025-08-08

75

Тайландын Хаант Улс Ази тивээс анх удаагаа дэлхийн хэмжээний “Tomorrowland” хөгжмийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тьентонг зарим мэдээлэл өгөв. Тэрбээр тус улс “Tomorrowland” хөгжмийн наадмыг өөрийн улсад зохион байгуулснаар 1 сая гадаад жуулчин хүлээн авч, ойролцоогоор 21 тэрбум тай баат буюу 650 сая орчим ам.доллар-ын орлого олно гэж мэдэгдэв. Зохион байгуулагчдын зүгээс “Tomorrowland” хөгжмийн наадмыг Чонбури мужийн Паттаяа хотын Као Май Каев дүүрэг дэх “Wisdom Valley”-д 2026-2030 оны хооронд зохион байгуулах аж. Тайландын Аялал жуулчлалын газрын дарга Тапаний Киатпайбул “Tomorrowland” хөгжмийн наадмыг зохион байгуулснаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, дэлхийн хэмжээний наадам удирдан зохион байгуулах бусад улсын туршлагыг хуваалцах чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв.

Эх сурвалж: The Nation Thailand