images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 2030 ОН ГЭХЭД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА (OECD)-Д ЭЛСЭНЭ

МЭДЭЭ

2025-05-06

28

ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корман өнгөрсөн долоо хоногт Тайландын Хаант Улсад айлчилж, тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Пичай Чунхаважира болон Худалдааны сайд Пичай Нариптапан нартай хоёр талын уулзалт хийв. Тайландын Хаант Улсын Засгийн газар өнгөрсөн 2024 онд тус байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлж, байгууллагын гишүүнд тавигдах техникийн бүхий л шаардлагыг биелүүлэх амлалт өгсөн ч хөрөнгө оруулалтыг либералчлах, зохицуулалтын ил тод байдлыг хангах, чөлөөт, нээлттэй зах зээлийг дэмжих, тэгэхдээ эдгээртэй холбогдсон дотоодын 220 хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах зэрэг бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудал удаашралтай байгааг зарим судлаачид онцолж байна.

Эх сурвалж: Bangkok Post