КАМБОЖ, АНУ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ
Камбожийн Хаант Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд 2025 оны 05 дугаар сарын 14-15-ны өдөр Вашингтон хотноо худалдааны хэлэлцээг зохион байгуулна. Энэхүү хэлэлцээнийн бэлтгэл хуралдааныг 05 дугаар сарын 02-ны өдөр хийсэн аж.
Камбожийн Хаант Улсын Засгийн газрын мэдэгдэлд “Ерөнхий сайд Хун Манет-ийн удирдлага дор Камбожийн Хаант Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улстай нягт хамтран ажиллаж, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлийг бий болгоход бэлэн байна” гэж дурджээ.
Камбожийн хэлэлцээ хийх багийг Камбожийн Хаант Улсын Шадар сайд бөгөөд Камбожийн хөгжлийн зөвлөлийн тэргүүн дэд дарга Сун Чантоль тэргүүлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өргөн цар хүрээтэй тарифын бодлогын дагуу Камбожийн Хаант Улсад АСЕАН-ны гишүүдээс хамгийн өндөр буюу 49 хувийн татвар ногдуулсан юм.
Эх сурвалж: Khmer Times