images

ЯПОНЫ АЖ АХУЙН НЭГЖ МАЛАЙЗ ДАХЬ НҮҮРСТӨРӨГЧИЙГ ЯЛГАРУУЛАХ, ЭРҮҮЛ МЭНД, ИННОВАЦИ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ӨРГӨЖИН ТЭЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-05-05

33

JETRO (Japan External Trade Organization) компанийн Куала Лумпурт байрлах салбарын Ерөнхий захирал Коичи Такано-гийн мэдээлснээр японы аж ахуйн нэгж, компани Малайз Улсад энэ оноос эхлэн идэвхтэй, өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт хийхээр болсон гэв. Эдгээр хөрөнгө оруулалт хийх салбарт газрын тос, байгалийн хий, хагас дамжуулагч ба биотехнологи зэрэг багтаж байна. Түүнчлэн Япон Улс, Малайз Улсын хамтран Куала Лумпур хотноо зохион байгуулах Asia Zero Emission Community Summit-ыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний хүрээнд нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах салбар эрчимтэй хөгжиж байгааг онцолсон байна.

Малайзын Статистикийн газрын мэдээлснээр Япон Улс 2023 оны 04 дүгээр улиралд 94.18 тэрбум ринггит, 2024 оны 04 дүгээр улиралд 102.2 тэрбум ринггитийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлттэй байгаа нь Малайз Улсын 4 дэх том хөрөнгө оруулагч аж.

Малайз дахь японы компанийн дунд явуулсан судалгаанд үндэслэн 2024 оны сүүлийн хагаст бизнесийн хандлага -11.5 нэгжээр сөрөг байсан бол 2025 онд -4.5 нэгж болж сайжирна гэж JETRO-оос мэдээлэв.

Эх сурвалж: Bernama