images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗҮҮН ХОЙД БҮС НУТГИЙН МУКДАХАН МУЖИД БООМЫН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

МЭДЭЭ

2025-05-02

32

Тайландын Хаант Улсын зүүн хойд бүс нутгийн Мукдахан мужийн Дон Тан дүүрэгт үхлийн аюултай өвчнөөр өвчилсөн байж болзошгүй нутгийн нэг оршин суугч өнгөрсөн 04 дүгээр сарын 30-ны өдөр нас барсантай холбогдуулан тус дүүргийн Захирагч Чакрит Чумчан өнгөрсөн Лхагва гарагт Дон Тан дүүргийг боомын өвчний тандалтын бүс болгон зарлав. Тус дүүргийн Лао Мий хороонд оршин сууж байсан тухайн иргэн дутуу болгосон үхрийн махыг хоол хүнсэнд хэрэглэж байсан бөгөөд дүүргийн эмнэлэгт халуурах, туурах шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлж, улмаар мужийн эмнэлэгт шилжсэн байна. Дээрх үйл явдалтай холбогдуулан дүүргийн Захирагчийн албанаас орон нутгийн бүх төрийн байгууллага, хороодын Захирагч, эрүүл мэндийн байгууллагад боомын өвчний эсрэг хариу арга хэмжээ авч, өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Nation Thailand