ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР: ХИЛЭЭР НЭВТРЭХ ЦАХИМ ХУУДСЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАВ
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яамны Байнгын Төрийн нарийн бичгийн дарга Наттрияа Тавийвонг энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хилээр нэвтрэх цахим хуудсыг тус улсад зорчсон нийт гадаад иргэдийн 90 гаруй хувь нь цахимаар мэдүүлснийг тэмдэглээд, өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсаар амжилттай орлуулсныг онцлов. Тус улсын Шилжилт хөдөлгөөний газраас хилээр нэвтрэх цахим хуудсыг тус улсад зорчихоос гурван өдрийн дотор www.tdac.immigration.go.th цахим холбоосоор нэвтэрч, өөрийн хувийн болон аяллын талаарх мэдээллийг оруулах шаардлагатай гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Nation Thailand