ГАДААД ХЭРГИЙН САЙД БРАЗИЛ УЛСАД БОЛСОН БРИКС-ИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Тайландын Хаант Улс олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Муай Тайг” зөөлөн хүчний бодлого болгон сурталчилна хэмээн Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса Бразил Улсад болсон БРИКС-ийн уулзалтад оролцсоны дараа мэдэгджээ. Тэрбээр энэ Мягмар гарагт Рио де Жанейро хотноо болсон БРИКС-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Бразилын Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн урилгаар оролцсон ажээ. Тус бүлэгт нийт 11 улс багтдаг бөгөөд үүнд Тайландын Хаант Улсын жуулчид хамгийн ихээр зорчдог БНХАУ, Энэтхэг, ОХУ зэрэг эдийн засгийн хувьд боломжтой хэд хэдэн улс багтаж байгаа ажээ.
Тайландын Хаант Улс БРИКС-ийн тус уулзалтад анх удаа албан ёсоор түнш улсын хувьд оролцож байгаа тохиолдол бөгөөд Гадаад хэргийн сайд Марис хэлэхдээ, хөгжиж буй улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чухал боломж хэмээн тодорхойлжээ. Одоогийн байдлаар БРИКС-ийн гишүүнээр Египет, Этиоп, Индонез, Иран, Саудын Араб, Өмнөд Африк, АНЭУ зэрэг улс багтаж байна.
Эх сурвалж: Bangkok Post