ДЭЛХИЙН ЗУРГААН ТОМ КАЗИНО ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗУГАА ЦЭНГЭЭНИЙ ШИНЭ ЦОГЦОЛБОРТ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА
Азийн казино болон тоглоомын салбарын тухай мэдээлдэг тэргүүлэгч хэвлэл болох “Inside Asian Gaming”-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээнд дурдсанаар нийт 15 казиногийн үйлчилгээ үзүүлдэг компани Тайландын Хаант Улсад байгуулах нэгдсэн амралт, чөлөөт цогцолборын тусгай зөвшөөрөл авах тендерт оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Одоогоор Тайландын Хаант Улсын Засгийн газар энэхүү зугаа цэнгээний цогцолбор байгуулах эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэж буй бөгөөд олон улсын компаниуд тус улсын зах зээлд орох сонирхлоо илэрхийлж, зарим нь Бангкок хотноо төлөөлөгчийн газраа байгуулан төслөө боловсруулж эхлээд байна.
Эх сурвалж: The Nation Thailand