images

КАМБОЖИЙН ХААНТ УЛС 1.96 САЯ ЗОРЧИГЧ АГААРААР ХҮЛЭЭН АВАВ

МЭДЭЭ

2025-04-28

46

Камбожийн Хаант Улсын олон улсын 3 нисэх онгоцны буудал 2025 оны эхний улиралд нийт 1.96 сая зорчигч хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн байна гэж Иргэний нисэхийн хэрэг эрхлэх газрын тайланд тусгагджээ.

Тус улсын олон улсын 3 нисэх буудлаар 1-3 дугаар сарын хооронд олон улсын болон дотоодын агаарын тээврийн 17,434 нислэг үйлдсэн мөн өссөн үзүүлэлт юм. Иргэний нисэхийн хэрэг эрхлэх газраас 2025 онд тус улсад 7.5 сая зорчигч агаараар ирнэ гэж таамаглаж байна. Одоогийн байдлаар олон улсын 3 нисэх онгоцны буудал нь үндэсний болон олон улсын агаарын тээврийн 31 компани бүс нутаг болон дэлхийн нийт 34 чиглэлд нислэг үйлдэж байна.

Энэ онд Камбожийн Хаант Улс руу Turkish Airlines, Etihad Airways, Emirates Airlines шууд нислэг үйлдэж эхэлсэн байна. Тус улсын Засгийн газраас 2025-2035 он хүртэл Агаарын тээврийн талаар баримтлах үндэсний бодлогын төслийг боловсруулж байгаа бөгөөд үүнд 25 сая агаарын тээврийн зорчигч, 205,000 тонн агаарын ачаа тээвэрт хүргэх зорилготой төлөвлөгөө ажээ.

Эх сурвалж: Khmer Times